Monday, October 26, 2015

НЭГ ТЭНГЭРИЙН ДООР БОЛОВЧ ӨӨР ТЭНГЭРИЙН ХАЯАТАЙ

     Автомашины гоц авьяастан Хэнри Форд нэг удаа шинэ хөдөлгүүр бүтээх шинэлэг төлөвлөгөө гаргажээ. Бид өнөөдөр үүнийг V8 гэдгээр нь мэднэ.
Форд агуу шинэ санаагаа бүтээгдэхүүн болгохын хүслэн болж хэдэн хүмүүсийн хамт төлөвлөгөөгөө гарган инжинерүүдэд танилцуулжээ. Инжинерүүд бүгд түүнийг судлаад ижил дүгнэлтэнд хүрсэн байна. Тэд мөрөөдөгч даргаа инжинерийн шинжлэх ухааны үндсэн зарчмын тухай ямар ч мэдлэггүи гэдгийг нь нээж, "мөрөөдөл чинь бүтэхгүй зүйл" гэж тайван хэлэхээс өөр аргагүйд хүрчээ. Гэвч Форд "Үүнийг ямар нэгэн аргаар хий" гэхэд тэд: "Энэ ямар ч боломжгүй" гэж хариулжээ. Харин Форд "Урагшаа. Та нар амжилт олох хүртлээ битгий зогс. Хэр их хугацаа шаардагдсан ч хамаагүй хий" гэж тушаажээ.
     Загварын араас загвар, зургийн араас зураг, иймэрхүү аргаар тэд зургаан сар тэмцжээ. Юу ч болсонгүй, бас зургаан сар, юу ч өөрчлөгдсөнгүй. Ямар ч үр дүн гарсангүй. Жилийн сүүлээр Форд инжинерүүдээ шалгахад, тэд дахиад л түүнд "бүтэшгүй мөрөөдөл" гэжээ. Форд тэдэнд "Дахиад үргэлжлүүл" гэв. Эцэст нь тэд V8 хөдөлгүүрийг хийх аргыг олж нээсэн юм. Хэнри Форд болон инжинерүүд бүгд нэг тэнгэрийн доор байсан ч тэдэнд адил тэнгэрийн хаяа байгаагүй. Конрэд Эдинауэр "Бид бүгд нэг тэнгэрийн доор амьдардаг. Гэвч бид бүхэнд адилхан тэнгэрийн хаяа байдаггүй" гэж хэлсэн нь зөв байжээ.

No comments:

Post a Comment