Wednesday, October 28, 2015

ДАВИНЧИ МАЯГЫН СЕО

Давинчи нь "Хамгийн сүүлчийн оройн зоог" болон ''Монализа''-г зурсан билээ. Тэр анагаах ухаан математик, шинжлэх ухаан, гүн ухаан, уран зохиол зэрэг олон салбарт мэдлэг өндөртэй хүн байсан. Тийнхүү онгоц, уурын тэрэг, танкны хамгийн эхний хэлбэрүүдийг шингээсэн олон янзын машинуудыг зохион бүтээсэн. Анагаах ухааны салбарт ч анхаарлаа хандуулж, шинжилгээ туршилтуудыг хийж үзсэн байна.

Хамгийн сонирхолтой нь тэр зүүн гараараа зохиол бичдэг байжээ. Тиймээс түүний зохиол нь гарцаагүй дотроосоо гадагшааа чиглэсэн байдаг байв. Толинд ойлгож харах юм бол зохиогчийг нь мэдэж болно. Тэрээр зураач хүн боловч шинжлэх ухааны талбарт хэзээ ч хойш сууж байгаагүй. Майкл Гэлти бүтээл туурвилаараа тэргүүлэгч гэгддэг дэлхийд алдартай зохиолч ''Давинчи шиг бодож сэтгэх '' буюу ''Амжилтанд хүрье гэвэл Давинчитай далихан шинэчлэлийн бодлыг тээж явах хэрэгтэй'' гэж хэлсэн байдаг. Майкл Гэлпи нь Давинчигийн чадварыг долоон төрөлд ангилсан байна .
1.  Эцэс төгсгөлгүй гарч ирдэг сониуч зан 
2.  Туршлагаас ургасан суралцах чин хүсэл 
3.  Хурц ажиглалтаас гарч ирсэн торгон мэдрэмж 
4.  Өчүүхэн зүйлээс ч иж бүрэн тодорхойлолт хийх 
5.  Шинжлэх ухаантай урлагийг холбох
6.  Эрүүл бие саруул ухаан 
7.  Эцэст нь санааг гаргаж ирээд олон салбарыг нэг дор зангидан холбох дадал зуршил.
    Эдгээр нь Давинчигийн авъяас чадварын суурь нь болсон хэмээн үзсэн байна.

No comments:

Post a Comment