Америкийн Иргэний Дайны үеэр Холбоотнуудын генерал W.H.C. Уайтинг генерал Роберт Лид атаархаж түүний тухай олон тооны цуурхал, гүтгэлэг тараадаг байв. Нэгэн сайхан өдөр өөрийг нь гомдоож байсан хариуг авах боломж Лид үүсчээ.
Ерөнхийлөгч Жеф-ферсон Дэвис Уайтингийг армид ихээхэн чухал албан тушаалд томилохоор шийдэж энэ нэр дэвшигчийн талаар юу бодож байгааг генерал Лигээс асуусан байна. Роберт Ли өчүүхэн ч эргэлзэлгүйгээр Ерөнхийлөгчийн сонголтыг дэмжин сайшааж, Уайтингийг хамгийн сайн шилдэг талаас нь тодорхойлжээ. Энэ үед хажууд байсан офицерүүд гайхаж бүр хөшиж орхисон байна. Дараа нь тэдний нэг нь Лигээс "Уайтинг таны талаар ярьж байсан хов живийн талаар мартчихсан гэж үү" гэж асуужээ. Тэгэхэд нь: "Миний талаарх Уайтингийн бодол биш, харин Уайтингийн тухай миний бодлыг Ерөнхийлөгч сонирхож байна" гэж би бодсон юмсан гэж Ли хариулжээ.

No comments:
Post a Comment