Tuesday, October 27, 2015

ИЛҮҮ АЧАА БҮР АМЖИЛТААС ХОЛДУУЛДАГ

    Францын Альфын Бланс ууланд авирахаар хэдэн хүн бэлтгэл хийж байлаа. Авиралтын өмнөх өглөө нэгэн Франц эр амжилтанд хүргэх урьдчилсан гол заавруудыг өгчээ. Тэр "Оргилд хүрэхийн тулд та зөвхөн авиралтанд шаардлагатай багажийг л авч явах ёстой. Шаардлагагүй юмсыг ардаа үлдээ. Энэ нь авирахад саад болно" гэж хэлжээ.
Нэгэн Англи залуу энэ зааврыг үл ойшоосон бөгөөд маргааш өглөө нь хүнд хөнжил, нэлээд том бяслаг, дарс, шоколад хэд хэдэн линзтэй давхар камер зүүсэн харагдлаа. Газарч "чи ингэж явж болохгүй. Зөвхөн авиралтанд шаардлагатай жижиг юмсаа л авч яв" гэлээ. Гэвч байгаагаараа явахыг ихэд хүссэн нөгөө Англи эр өөрийгөө чадна гэдгийг тэдэнд батлах гэж бусдын өмнө эрс ялгарч урд гарч явав. Бусад нь газарчны удирдлагыг даган, зөвхөн шаардлагатай жижиг юмсаа авч явлаа. Тэд Монт Бланкын оргил уруу өгсөх замдаа зам дагуу орхисон юмстай таарч эхэллээ. Эхлээд тэд тод өнгийн хөнжил, дараа нь томхон бяслаг, шил дарс, камер, шоколадтай таарчээ. Тэд уулын оргилд хүрэх үед мөнөөх Англи эрийг олж харсан байна. Тэр ухаалгаар зам дагуу ачаагаа хөнгөлөн шаардлагагүй бүх юмсаа үлдээсэн байлаа. Оргилд хүрэхэд дэмий ачаа бүхэн саад тээр болдог.

No comments:

Post a Comment